|
Видео

Шинэ мэдээ

Азийн аваргад манай гурван баг медалийн төлөө шалгарлаа



Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 анхдугаар тэмцээн БНХАУ-ын Шеньянь хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл тэмцээний хэсгийн тоглолтууд хоёр өдрийн турш үргэлжилж шигшээ тоглолтонд тоглох багуудын нэрс тодорлоо.

А хэсгээс Монгол улсын 1-р баг БНХАУ, Хонконг, Филиппиний багуудыг дарааллан хожиж нэг ч хожигдолгүй хэсгээсээ 1-р байраа шалгарч шигшээ тоглолтонд шалгарсан бол энэ хэсгээс 2-р байраар БНХАУ-ын 1-р баг шалгарлаа.

Б хэсэгт Иран, Монголын 2-р баг, БНХАУ-ын 2-р багуудын хожлын харьцаа тэнцэж оноо тоолоход Монгол улсын 2-р баг 1-р байраар шалгарч, Ираны баг 2-р байраар тус тус шалгарч БНХАУ-ын баг мултарлаа.

Ингэснээр шигшээ тоглолтонд Монгол улсын 1-р баг Ирантай, Монгол улсын 2-р баг БНХАУ-ын багтай тус тус таарч тоглох болсон сайхан мэдээ ирлээ. Гайхамшигтай сайхан мэдээ үүгээр дууссангүй бид бүхнийг эмэгтэйчүүдийн баг маань бас баярлуулах нь.

Манай эмэгтэй 1-р баг эхний тойргийн тоглолтоос 4 хожилтойгоор 4-р байраар шалгарч медалийн төлөө тоглох эрхтэй боллоо! Харин манай Эмэгтэй 2-р баг шилдэг 4н багт шалгарч чадсангүй.

Монголын эмэгтэй 1-р баг шигшээ тоглолтонд БНХАУ-ын багтай тоглоно. Маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээн завсарлан баг тамирчид амарч, Пүрэв гарагт шигшээ тоглолтууд явагдана.

Монгол улсынхаа нэрийг Ази тив даяар цуурайтуулж буй Талын хөх чоно Монголын сагсан бөмбөгчид, багш, дасгалуулагч нартаа халуун баяр хүргэж, Азийн аваргын алтан медалийг эх орондоо авч ирэхийн өндөр ерөөлийг дэвшүүлье!!

Монголын 1-р багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч: С.Тулга
А.Гансүх
Г.Чинбат
Б.Батзолбоо
Э.Дөлгөөн

Монголын 2-р багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш

Ч.Энхтайван
С.Хаш-Эрдэнэ
О.Хүдэрбат
Тэнгис

Монголын эмэгтэй 1-р багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч МУГД Ц.Цэвэрбал

Э.Чимидолгор
Б.Болор-Эрдэнэ
М.Цэрэнлхам
Өнөрмаа

Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын шүүгч А.Даваадорж удирдан явуулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler