|
Видео

Шинэ мэдээ

Хоёр хүртэлх насны хүүхдийг авсан цэцэрлэгт зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

 

Хоёр хүртэлх насны хүүхдийг авсан цэцэрлэгт зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

 

Цэцэрлэгүүд хоёр настай хүүхдийг авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр "Хоёр настай хүүхдийг энэ жил цэцэрлэг авахгүй байх зохицуулалт хийгдсэн. Хэрвээ үүнийг зөрчиж, хоёр настай хүүхдийг авсан байвал тухайн цэцэрлэгт хариуцлага хүлээлгэх үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Улсын ахлан байцаагч Л.Гэрэлмаа хэлэхдээ "Халдварын эрсдлээс сэргийлж, гурав хүртэлх насны хүүхдэд эцэг, эхийнх нь халамжид эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавиад явна.

Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler