| |
Видео
Шинэ мэдээ
Хамтдаа гарц эрцгээе
Өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл
хийсэн нь энэ долоо хоногийн ярианы сэдэв болж байна. Хямралтай
байгаа энэ үед халаасаа жаахан нимгэлж, халамжийн хавтгайрсан
тогтолцоог өөрчлөх гэсэн нь шүүмжлэл дагуулах шалтгаан болж байгаа
юм. Гэвч хүнд хэцүү цаг үед эвлэлдэн нэгдэж чаддаг монголчууд Ерөнхий
сайдын мэдэгдлийг шүүмжлэх гэхээс илүүтэй дэмжиж хандаж байгаа нь
сайшаалтай.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг хүн бүхэн мэдэж байсан. Гэсэн ч "чөтгөрийн тойрог”-оос хэрхэн гарахаа улстөрчдөөс эхлээд эдийн засагчид нэгдэж ярих гэхээс илүүтэй улс төрийн өнцгөөр тайлбарлаж, нэг чиг зорилгын төлөө яваагүй олон жилийн ужгирсан буруу бодлого өнөөдөр ийм байдалд хүргэчихээд байгаа юм. Тэр дундаа иргэдээ бэлэн мөнгөөр "тансаглуулах”, улс төрийн намуудын сонгуульд ялах гэсэн башир аргын уршгаар халамж хавтгайрч олон зуун сургууль цэцэрлэг, үйлдвэр барих мөнгийг хий дэмий салхинд хийсгэсэн нь харамсалтай.
Тухайлбал, хүн бүрт 1.5 сая төгрөг өгөх санаачлага сонгуулийн амлалт байсан. Хүүхэд бүрт өгөх 20 мянга мөн л нэг нэр дэвшигчийн сонгуулийн амлалт төдий байлаа. Оюутны 70 мянга, төрийн албан хаагчдын тэтгэмжийн мөнгийг нэмэгдүүлэх зэргээр сонгуультай холбоотой бэлэн мөнгөний амлалт бүрийн цаана эдийн засгийн дарамт гарч ирж байв. Нийгмийн зорилтот бүлгээ зөв тодорхойлж чадахгүйгээс өнөөдөр халамжийн мөнгөөр дарга цэргийн ах дүү хамаатан садан тэтгүүлж, иргэдэд олгодог хүнсний талонаа сум, багийн Засаг дарга нь өөрөө завшиж байгаа нь нуух аргагүй үнэн.
Халамжийн мөнгийг банкны ажилчид хүртэл завшиж, түүгээр амьдралаа залгуулж байсан жишээ олныг дурьдаж болно. Энэ бүхэн төрийн буруу тогтолцооны үр шим гэдгийг одоо намууд хэчнээн эсэргүүцээд ч нэмэргүй. Хамтарч л өөрсдийн бий болгосон "баас”-аа цэвэрлэх ёстой. Хэн нэгэн нь эрх баригч болоод нөгөөд таалагдах гэж мөнгө амладаг, ард түмнээ мөнгөөр хуурдаг байдлаас монголчууд ч өөрсдөө залхчихаад байгаа нь үнэн. Ерөнхий сайдын үгэнд дурьдагдсан халамжийг зорилтод бүлэгт нь олгох тухай асуудлыг сэтгүүлчийн хувиар, иргэн хүний хувиар ч дэмжиж байна.
Мэдээж улстөрчийн хувьд хийж байгаа амаргүй шийдвэр гэдэг нь тодорхой. Улстөрчид өгнө, шагнана гэдэг амлалт өгөхөөс өгөхгүй, хасна танана гэж ярьдаггүй учраас энэ шийдвэрийг гаргаж, зоригтой мэдэгдэл хийнэ гэдэг амаргүй байсан нь тодорхой юм. Гэвч хасна, танана, тэвчинэ гэж ярихаасаа өмнө хэнийг нь халамжлах, хэнд нь урамшуулал олгох, тэтгэмж өгөх, тэтгэвэр, цалинг нь шат дараатай нэмэгдүүлж үнэлдэг болох байдлаар зохицуулж болох гарц байгааг энэ нийтлэлээрээ хөндөхийг хүслээ.
Ч.Сайханбилэг сайд баасан гарагт хэлсэн үгэндээ одонтой ээжүүдийн мөнгөний асуудлыг хөндсөн юм. Мэдээж цөөхөн хэдхэн ахмадууддаа өгдөг хэдэн төгрөгийг таналаа гээд эдийн засаг сэргэхгүй гэж шүүмжлэх нэгэн байгаа ч эрүүлээр харвал энэ бол хамгийн зөв шийдвэр байж мэдэх. Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд тэтгэмж жилдээ нэг л удаа олгодог. 100, 200 мянган төгрөгийг нэг удаа авах уу, тэтгэврийн насны ахмадуудынхаа тэтгэврийг жаахан нэмэгдүүлээд сар болгон өндөр тэтгэвэр өгөөд явах уу гээд тооцоод үзэхээр тэтгэврээ нэмэгдүүлнэ гэж хэлэх хүмүүс олон байгаа. Эдийн засаг хямарчихсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байгаа энэ үед 200 мянган төгрөгөөр портер нүүрс ч авч чадахгүй байгаа учраас ахмад настнуудад бодит дэмжлэг хэрэгтэй байна.
Цаашлаад өөрөө 80 хүрчихсэн үр хүүхэд нь 40, 50, 60 хүрчихсэн ээжүүд энэ мөнгөөр олигтой зүйл авч чадах нь юу л бол. Үр хүүхэд нь ээж аавынхаа сар шинийн идээ шүүсийг бэлтгээд өгчихдөг учраас жилдээ 100 мянгаар сэтгэлийг нь хуурч байхаар төр халамжлах ёстой ахмадуудаа халамжлаад, угжны сүү, хоногийн хоолоо хүргэх гэж түүртэж яваа 18 наснаас доош дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүдэд энэ мөнгийг зорилготой олгомоор байгаа юм.
Хүүхэд бүхэнд нь 20 мянга, дээрээс нь 18 нас хүрээгүй хүүхдүүдээ асарч тэтгэх одонгийн мөнгийг нь ахиухан олгодог, энэ мөнгө авах хэрэгцээ шаардлага нь байгаа зорилтот бүлгээ зөв тодорхойлж чадвал халамжийн хамгийн зөв тогтолцоо болно. Пүүс компанийн захирал, хувийн хэвшилд амжилттай ажиллаж аав ээжийнхээ ачийг хариулж яваа олон мянган хүмүүс надтай адил бодолтой байгаа гэдэгт итгэж байна.
Зорилтот бүлгийн гол цалин нь 20 мянган төгрөг гэдгийг мартаж боломгүй
Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох шийдвэр анх гарсан даруйдаа маш олон хүнд таалагдаж байсан. Зах зээлийн хүнд шуурганд дайруулж хөл дээрээ арайхийн өндийж байсан ард түмэнд УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн анх хөндөн тавьсан энэ санал маш их таалагдаж, энэ мөнгөөр амьдралаа залгуулж байсан маш олон гэр бүл бий болоод байсан.
Цаашлаад хүн амын өсөлтөд ч бага хэмжээгээр нөлөөлж чадсан шийдвэр байсан нь үнэн. Гэвч энэ бүхэн эцэстээ хэтэрхий хавтгайрсан гэж хэлж болно. Нэг аймгийн төсөвтэй дүйцэхүйц улсын төсөвтэй байсан цаг үед ард хоцорсон. Тэрбумаар яригдаж байсан улсын төсөв хэдэн арван их наядаар яригдаж, хувийн хэвшил, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал уул уурхай огцом сэргэсэн онуудад сайжирсан.
Монгол Улсын эдийн засаг гайхалтай гэмээр сэргэсэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон компани, аж ахуйн нэгж хөл дээрээ босч чадсан учраас монголчууд хэтэрхий гэмээр баян болчихоод байгаа юм. Нийгмийн давхарга баян, ядуу гэсэн хоёрхон заагт ялгарах боллоо.
Тиймээс энэ мөнгийг одоо зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх цаг нь болжээ. Брэндийн цүнхээр гангарч, булган малгай духдуулж, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гэсэн бүхнээр өөрсдийгөө тоноглосон компанийн захирал, бизнес эрхлэгчид энэ мөнгө хэрэг болно гэхэд итгэхгүй нь. Харин 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулдаг, энэ мөнгөөр ар гэрээ тэжээдэг ядуу гэх давхаргад ялгарсан олон мянган хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй мөнгө нь болчихоод байгаа юм.
Малчдаас татвар авах цаг нь болсон
Яг энэ сэдвийг хөдөө орон нутагт томилолтоор явахад маш олон хүмүүс хөнддөг. Ерөнхий сайдын оноож хэлсэнчлэн монгол дэлхийн тэрбумтнуудаас хол давах мянгат малчинтай болчихоод байна. Мянгат малчин гэх цол тэмдэг, нэр хүндийн төлөө малчид маань хэт улайран хөөцөлдөж тоонд анхаарч, чанарыг орхигдуулсаар ирсэн. Ингэснээр бэлчээр ус талхлагдаж, 50 сая малтай атлаа хамгийн өндөр үнээр мах идэж суугаа. Бэлчээр, отрын бүс нутгаа булаацалдаж, хөдөө орон нутагт отрын бүс нутгаа булаацалдсан малчид зодолдохоос наагуур болж байгаа гэх.
Хатуухан хэлэхэд хамгийн их хөнгөлөлт урамшуулал эдэлж байгаа атлаа малаа чанаржуулах, махаа хямдхан зарах талаар учир дутагдалтай ажиллаж байсан юм. Тиймээс ядахдаа л аймаг, сумандаа 1000-аас дээш мал тоолуулсан малчид бэлчээр, ус ашигласны татвараа төлж, тэр мөнгийг нь орон нутаг нь эргээд худаг ус гаргах, бэлчээр, хадлангийн өвс ногоо бэлтгэх зэрэг төсвөөс харж суулгүйгээр асуудлаа шийдчихдэг болмоор байна.
Тэтгэвэрт гарахад нь "хайрлах” бус багшийн ур чадварыг үнэлдэг болъё
Түүнчлэн энэ өдөр яригдсан төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа төрөөс авдаг байсан тэтгэмжийн мөнгийг 36 сараас бууруулж 12 сар болгох шийдвэр маш олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэвч энэ бол бас л сонгуулийн амлалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болж. 60 хүрчихээд 20 сая төгрөг авч гарлаа гээд насаараа "шохой идсэн” багшид наалдана гэдэгт итгэлгүй байна. үр хүүхэд нь тэр мөнгийг нь авч, эс бөгөөс насны эцэс хүртэл төлж дуусаагүй байсан цалингийн зээлээ төлөөд л дуусна.
Тэтгэврийн хэдээрээ болгоно доо гэсэн цайлган сэтгэл өвөртлөн охиныхоо, хүүгийнхээ амьдралд нэмэрлээд л дуусдаг мөнгө. Зарим нь өнөөх мөнгөө авмагцаа ажлын ачааллаас үүдэн бурхны оронд одож байгаа нь нууц биш. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэдэг биш түүнээс өмнө нь хайрладаг тогтолцоонд шилжье. Багшийн ур чадварын нэмэгдлийг өндөр болгох, таван жил, 10 жил ажилласан нэмэгдэл гэж сар болгон цалин дээр нь нэмэгддэг, эсвэл Ерөнхий сайдын хэлсэнчлэн төртэй гэрээ байгуулсны үндсэн дээр цалингаа тооцуулж авдаг, хэн сайн ажилласан нь хэдэн ч сая төгрөгийн цалин авч болох тогтолцоог нэвтрүүлье.
Ингэж байж л төрийн албан хаагчид тэр дундаа багш, эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадах юм. Хаа хаанаа л бид хэцүүхэн цаг үеийг туулж байгаа учраас халамжаа жаахан танаад хамтын хүчээр зүтгэчихвэл одоо яригдаад байгаа том том төсөл хөтөлбөр хөдөлгөөнд орж Оюутолгой, Тавантолгой ч үр ашгаа өгч эхлэх биз. Тэр үед энэ мэт гаргасан шийдвэрүүдээ эргэж хараад төрийн албан хаагчдын тэтгэмжийн мөнгийг хассанаа гүйцээж өгөх зэргээр асуудлаа шийдэж болох юм.
Тавантолгойн талаар нааштай мэдээ ч дуулдаж эхэллээ. Иргэн бүрт өгөх 1072 хувьцааны сураг гарч эхэлсэн байна. Тиймээс хэсэгхэн зуурын хэцүү цаг үеийг хамтын хүчээр давцгаая, монголчуудаа. Амьдрал үргэлж ийм бараан байхгүй. Амлалт өгч шоуддаг улс төрийн намууд ч мөнх биш. Идэх уухын хэнээтэй нь энэ төрөөс "зайлж”, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нь төрд гарч ирсэн цагт гэдсээ илээд хэвтэх өдөр ирж л таарна. Тийм цагийг бий болгохын тулд бидний эв нэгдэл, зөв сонголт хамгаас чухал юм.

Нийгмийн зорилтот бүлгийн ээжүүдээ дэмжсэн шиг дэмжье

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох