| |
Видео
Шинэ мэдээ
Гаалийнхан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ
ГЕГ-ын дарга О.Ганбат өнгөрсөн онд байгууллагынхаа хэмжээнд санхүүгийн
онц байдал зарлаж байсан. Учир нь улсын төсөв алдагдалтай байгааг хүн
бүр мэдэж байгаа.
Энэхүү алдагдлыг нөхөх үүргийг Сангийн сайд гаалийн байгууллагынханд өгч байсан юм. Учир нь, гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой байсан ч нормоо биелүүлж чадаагүй учраас ийнхүү санхүүгийн онц байдлыг зарлаж байсан юм. Гэтэл санхүүгийн онц байдал зарлаад байсан гаалийн газар улсад төвлөрүүлэх ёстой байсан мөнгийг өөрсддөө дур мэдэн зарцуулж байсан нь НМХГ-ын шалгалтаар тогтоогдоод байна.
Гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэл байсхийгээд л хэвлэл мэдээллээр гардаг. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгийг хувьдаа завшсан, бусадтай хуйвалдаж хилээр их хэмжээний эд зүйлс нэвтрүүлсэн гэх хэл аманд байнга л өртөж байдаг. Тэгвэл тус газрын ажилчид эдийн засаг хүндэрсэн энэ үед Засгийн газрын тогтоолыг зөрчин нэмэгдэл хөлс нэрээр өөрсдөдөө 90 хувийн нэмэгдэл цалин аваад зогсохгүй нягтлан бодогч нар нь хүртэл өөрсдөдөө илүү цагийн мөнгө бодож байсан зэрэг тун ноцтой зөрчлийг НМХГ-ын шалгалтаар тогтоосон байна.
Тухайлбал, нягтлан бодогч Б.Эрдэнэсувдад 79.1 мянган төгрөг, Д.Долгорсүрэнд 31.3, Б.Сарантуяад 71.2, Р.Сэлэнгэд 39.5, О.Ганболдод 92.9, Ц.Дашдондогт 98.2 мянган төгрөгийн нийт 412.2 мянган төгрөгийн илүү цагийн хөлс нь баталгаажаагүй, тушаал шийдвэргүй эрхийн актгүйгээр захиран зарцуулж нийт 221.3 мянган төгрөгийг олгосон байжээ.
Тиймээс энэхүү мөнгийг төсөвт буцаан төлүүлэхээр акт тогтоосон байна.
Асуудал үүгээр дуусахгүй. Өөрөөр хэлбэл, тус газар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажилуулаад зогсохгүй гаалийн байцаагчдын цол тэмдгийн нэмэгдлийг хууль зөрчин олгож байсан зэрэг маш олон ноцтой зөрчлүүд нэг дор илэрсэн нь албаны хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн юм. Ер нь аль ч төрийн байгууллага санхүүгийн асуудлыг нягт нямбай хийдэг. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолд "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны, албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосон байдаг. Гэтэл "Буянт-Ухаа” дахь Гаалийн газар хэсэг ажилчдынхаа нэмэгдэл хөлсийг ийнхүү 90 хувь хүртэл олгосон нь Засгийн газрын тогтоолын заалтыг ноцтойгоор зөрчсөн хэрэг юм. Ер нь сүүлийн үед төрийн байгууллагын зарим нэг дарга нар хууль зөрчин өөрсдөдөө дур мэдэн нэмэгдэл цалин олгох, янз бүрийн цолны нэмэгдэл гэх зэргээр маш их хэмжээний мөнгийг улсын төсвөөс хууль бусаар гаргаж захиран зарцуулдаг нь нууц биш.
Тиймээс өнгөрсөн хугацаанд иймэрхүү хэргээр нэлээд хэдэн төрийн байгууллагын дарга нар дээлээ нөмөрч "аавынд” морилсон түүх ч бий. Тэгвэл төрийн албаныханд хамгийн их түгээмэл байдаг нэг зүйл бол цолны нэмэгдэл, тэтгэмж олгох явдал байдаг.
Мөн "Буянт-Ухаа” дахь гаалийн газар нь 2012 онд улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан мөнгийг 4.502.7 сая, 2013 онд 499.6 сая төгрөгөөр тус тус тасалсан нь шалгалтаар ч тогтоогджээ. Түүнчлэн 2012 онд батлагдсан орон тооноос долоо, өнгөрсөн жил 20 хүнээр хэтрүүлэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажилтны цалингийн зардлыг ГЕГ-аас санхүүжүүлж байсан аж. Ингэхдээ гаалийн улсын байцаагчдын цалин нийгмийн даатгалын шимтгэл, хоол унааны хөнгөлөлтийг төсвөөс санхүүжүүлж байгаа боловч жилийн дундуур бүтцийн өөрчлөлт оруулсан тушаалыг шинэчлэн тодотгосон төсвийг батлан хүргүүлдэггүйгээс зөрчил дахин давтагдан гарсаар байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид ихээхэн ноцтой зөрчил гэж хэлж байсан юм.
Түүнчлэн тэд "Гаалийн зөвлөх" цолны нэмэгдлийг 36 сараар олгож, тэтгэмж болох 1.905.6 мянган төгрөгийг дур мэдэн олгосон байгаа юм. Түүнчлэн гаалийн ажилтнууд унаа, хоол, нэгж, сонин захиалга, урамшууллын мөнгөө цалингаасаа тусдаа авдаг. Энэхүү мөнгийг ГЕГ-аас түр хугацаагаар түдгэлзүүлсэн ч даргынхаа ар хударгаар ийнхүү хууль бус үйлдэл хийсэн нь шалгалтаар тогтоогдсон гэсэн үг.
Бас нэг асуудалтай зүйл нь "Буянт-Ухаа” дахь гаалийн газар ажиллаж буй нягтлан бодогч нарыг хооронд нь байнга сольж сэлгэдэг, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаагаас олон зөрчил дутагдал гардаг байна.
Үүнээс улбаалан санхүүгийн дотоод хяналт суларч байгаа учраас тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Норванчигт Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу 576 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдах тухай ч яригдсан байна.
Өглөөний сонин
Р.Саруул