|
Видео

Шинэ мэдээ

Токиогоос 260 орчим иргэнээ татан авах онгоц хөөрлөө

Токиогоос 260 орчим иргэнээ татан авах онгоц хөөрлөө

 


Токиогоос 260 орчим иргэнээ татан авах тусгай нислэгийн онгоц өнөөдөр 09.45 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэг өнөө орой 21.15 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буцаж ирэх хуваарьтай байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. 

УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга 513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. 

Montsame.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler