|
Видео

Шинэ мэдээ

Коморост халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Коморост халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

 


МОРОНИ. /Xinhua/. Коморост "COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Азали Ассумани пүрэв гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.

"Дөрөвдүгээр сарын 23-нд ханиах, хоолой өвдөх, халуурах, амьсгалахад хүнд болсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний биеийн байдал аажмаар сайжирч байна” гэж А.Ассумани мэдээлжээ. Уг өвчтөний ойрын хавьтлын хүмүүсийг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

"Манай Засгийн газар "COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх хилийг хааж, сургуулиудын сургалтыг зогсоох шийдвэрийг хэдийн гаргасан" гэж Коморосын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Африкийн орнуудаас Лесото, Коморост халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler