|
Видео

Шинэ мэдээ

Хүрэн баавгайн эд эрхтэнг зарахын завдсан этгээдийг шалгаж байна

Хүрэн баавгайн эд эрхтэнг зарахын завдсан этгээдийг шалгаж байна

 


Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ. Урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон аж. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Мөн дээрх этгээдүүдээс мэдүүлэг авч хүрэн баавгайн найман савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч  шалгалтын ажиллагааг хийж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler