|
Видео

Шинэ мэдээ

Эрх бүхий албан тушаалтнууд байгаль хамгаалагчтай хамтран баавгай агнажээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас энэ сарын 12-нд хүрэн баавгай агнасан хэрэг гарсан байна.Тус хэргийг Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын засаг дарга Ш болон тус сумын иргэн М,С,Д нар хамтран үйлджээ.  Тэд улсын тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр хүмүүсээс "Сайга”,  "Карбин”, "СКС” маркийн буу, баавгайн арьс, махыг хураан авч Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. 

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.