| |
Цар тахлын үед ажиллаж буй эмч 4.5 сая орчим, сувилагч нар үндсэн цалингаа 2 дахин нэмэгдүүлж авч байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийсэн билээ. /2020.04.17/ Энэ үеэр коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх чиглэлээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад илүү цагийн цалин хэрхэн олгож байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Манай эмч ажилчид, журмын дагуу нэмэлт цалин авч байгаа. Жишээлбэл өмнө нь 1.5-1.6 саяын цалин авч байсан эмч хүн цар тахлын халдварын онцгой энэ үед дайчлагдаж ажиллаад 4.5 сая орчим төгрөгийн цалин авч байгаа.
Мөн сувилагч нар үндсэн цалин нь хоёр дахин нэмэгдэж авч байна. Цалин, илүү цагийн мөнгөө эмч, мэргэжилтнүүд цаг тухайдаа авдаг.
Түүнчлэн бид Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч нарт бүгдэд нь хувааж олгосон. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд энэ халдвартай тэмцэж байгаа. Өмнө нь Франц өвчтөний ажилладаг компаниас 100 сая төгрөг хандивласан.
Үүнийг мөн л бзх ажилчиддаа ижил, тэнцүү хувааж өгсөн. Түүнчлэн УОК-оос нэмэгдэл урамшуулал өгсөн. Энэ бүх хандивыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнд тэнцүү хувааж өгсөн. Манай эмнэлэгт цалин мөнгөтэй холбоотой ямар ч хэл ам гараагүй” гэлээ.