|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

 

ХӨСҮТ: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв.  ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "АНУ, Итали, Иран, Герман, Франц, Турк, Их Британи зэрэг улсуудад тархалт маш өндөр байна. Манай улсын хувьд батлагдсан 15 тохиолдол байгаагаас хоёр нь эдгэсэн. 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1530 хүн байгаа. Нийт 537 тусгаарлах байрнаас гарч, гэрийн хорионд шилжсэн. Өвчлөл гарснаас хойш 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан. Үүнээс хойш 100 эмнэлгийн ажилтан харамсалтайгаар амь насаа алдсан. Иргэд гараа сайн угааж, амны хаалтаа зүүн, дархлаагаа сайн дэмжих, хоорондоо хоёр метрийн зайтай харьцах гээд ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөнүүдээ сайтар дагаж мөрдөөрэй. Дэлхийн маш олон оронд коронавирусийн халдварын оргил үе 4, 5 дугаар сард тохионо гэж эрдэмтэд үзсэн. Цар тахал буурах болоогүй. Цар тахал бидний өмнө байгаа" гэлээ. 

   ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд сөрөг гарсан учир эмнэлгээс гаргаж байна. Ингээд өвчтөнүүдийг ХӨСҮТ-ээс сувилал руу шилжүүлж, 14 хоног хянана. Энэ хугацаанд дахин шинжилгээ авн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс үүрэг өгсөн. "КОВИД19"-ийн шинжилгээг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэх тухай чиглэл өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Солонгос, Хятадын Элчин сайдын яамнаас бэлэглэсэн оношлуурыг ашиглах бүрэн боломжтой болсон.

Халдвар авсан Франц иргэний бие сайн байгаа. Францын компани болох "Бадрах Энержи" компаниас ХӨСҮТ-ийн эмч ажилтдад цалин урамшуулал болгож, 100 сая төгрөг хандивласан. Энэ хандивыг бид эмч, ажилчиддаа жигд хувааж, цалингийн урамшуулал болгож өгөхөөр тохироод байна. 

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатарын онгоцоор ирж хяналтад байгаа 182 хүний шинжилгээ, мөн тандалтын шугамаар авсан 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй" гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Эдгэрсэн хоёр хүний тухай мэдээлэл өгөөч? 

-Манай улсад нийт 15 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн өвчтөн эдгээд, үлдсэн 11 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. БНСУ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнийг эмчлээд гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Харин дараагийн хоёр хүний тухайд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Манай эмч нар амжилттай эдгээгээд эмнэлгээс гаргаж байна. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler