|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарсан иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

ХӨСҮТ: Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарсан иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

 


ЭМЯ-наас коронавирусын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-ны өдөр Берлин-Москва чиглэлийн тусгай онгоцоор ирж, коронавирустай болох нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 75 иргэдийг шинжилгээнд хамруулсан. Тэдгээр иргэдээс коронавирусийн халдвар илрээгүй. Мөн одоогоор 156 хүний шинжилгээ хийгдэж байна. Түүнчлэн Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй гарсан.

Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан. Тандалт судалгаа хийгдэж байна. Шинжилгээ нь наашаа ирж байна. Хамгийн ойрын хавьтал болох автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан байгаа. Энэ сарын 18-нд түргэвчилсэн оношлуураар нэг хүний хариу эерэг гарсан. Улмаар тусгай оношлуураар оношлоход хариу нь сөрөг гарсан. Гэхдээ шинж тэмдэг, эрүүл мэндийн байдлыг нь хянаж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдаад, ажиглалтад байна.

Коронавирусын батлагдсан тохиолдол 6, сэжигтэй тохиолдол 7 ажиглалтад байна. Тиймээс түргэвчилсэн оношлуураар баримжаа авч байгаа боловч жинхэнэ хариуг тусгай оношлуур гаргана. Коронавирусын халдвар авсан нь батлагдсан зургаан хүний хувьд нэг хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, тав нь тогтвортой байна. Бид эмчилгээний тактик барьж ажиллаж байгаа. Дотор ажиллаж байгаа эмч нараас өглөө болгон мэдээлэл утсаар авч байна. Учир нь эмчлэгч эмч нар бас тусгаарлагдсан. Халдварт өвчний шинжилгээнд одоогоор 700 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулагдаж байна.  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler