|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс эдгэсэн хүн байхгүй

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс эдгэсэн хүн байхгүй

 


Монгол Улсад өнөөдрийн байдлаар 10 хүн коронавирусийн халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Тэдний нэг нь Франц иргэн бол үлдсэн ес нь тусгай үүргийн онгоцоор ирсэн монгол иргэд юм. 

Харин өнөөдөр сошиал орчинд хоёр монгол иргэнийг эдгэсэн, Франц улсад нэг монгол иргэн коронавирусийн халдвар авсан хэмээн бичигдээд байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад "Худлаа мэдээлэл" гэсэн юм. 

Тэрбээр 11.00 цагийн ээлжит мэдээллийн үеэр "Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байгаа. Мөн эдгээд гарсан хүнд гурван удаа заавал шинжилгээ хийх ёстой. Учир нь дутуу эмчилвэл гараад халдвар тараах магадлалтай.

Хамар, залгиурын арчдас, цэр, цус, өтгөн, шингэнд шинжилгээ хийж, бүгдэд нь коронавирус сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана. Үүнийг тус бүр гурван удаагийн оношилгоогоор баталгаажуулна" гэсэн юм. 

Мөн Франц улсад монгол иргэн халдвар авсан гэх мэдээллийг ЭМЯ-наас няцаагаад "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно" гэв. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler