|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын коронавирусийн тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ.

"Эмч нар ямар чухал хүмүүс болохыг олон арван жилийн дараа бид ойлгож байна” гэж хэлсэн Путин тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа бүх эмнэлгийн ажилтнуудын нэмэлт цалинд нийт 10 тэрбум рубль ($132 сая) гаргахаар болсныг мэдэгдсэн байна.

Эмч нар сар бүр 80,000 рублийн ($1,059) нэмэлт цалин авах бол сувилагч, түргэний жолооч зэрэг бусад хүмүүс сард 25,000-50,000 рублийг үндсэн цалин дээрээ нэмж авахаар болжээ.

Лхагва гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 1,175 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тоо 8,672 хүрсэн байна. 

Covid-19 өвчнөөр нас барсан өвчтөний тоо 63 хүрчээ. Тахлын хамгийн том төв нийслэл Москва хотод нийтдээ халдварын 5,841 тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: AFP, ТАСС

Р.ТӨМӨР, IKON.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler