|
Видео

Шинэ мэдээ

COVID-19: Нигерийн парламентын гишүүд цалингаа хандивлана

Нигерийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд ирэх хоёр сарын цалингаа COVID-19 вирустэй тэмцэхэд зориулан хандивлахаар болсон гэж Синхуа мэдээллээ.

Нигерийн Парламентын даргын мэдэгдсэнээр, гишүүдийн хандивласан цалинг Нигерийн Үндэсний тусламжийн санд төвлөрүүлэн, цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хувцас, хэрэгсэл авахад зарцуулах  аж.

Энд дуулгахад, баруун Африкт байх, 200 сая хүн амтай Нигери улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол гуравдугаар сарын 30-ны байдлаар 111-т хүрч, хоёр нас баралт бүртгэгдсэн юм. Улмаар гуравдугаар сарын 30-ны өдөр тус улсын Лагос хотод хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler