| |
COVID-19: ОХУ-ын тусламжийн 14 дэх онгоц Италид газардлаа
Титэм вирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн Итали улсад олон улс орон тусламжийн гараа сунгаж байгаа юм.
Нэн тэргүүнд Хятад улс эмч нарын багаа илгээсэн бол үүний араас Оросын Холбооны Улс цэргийн вирус судлаачид, эмч сувилагчдын баг, оношлуур, ариутгалын төхөөрөмж зэргээр Италид туслахаар болж улмаар эмч мэргэжилтнүүд, тусламжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн цэргийн онгоцууд ээлж дараалан Италид газардсан.
Гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар есөн онгоц Италид газардаж, 100 орчим цэргийн эмч, вирус судлаач, эмч нарын найман отряд очсон бол гуравдугаар сарын 24-ний мягмар гаригт Ромын ойролцоох Пратика-ди-Маре агаарын баазад Оросын 14 дэхь онгоц газарджээ.
Энд дуулгахад, Италид титэм вирустэй тэмцэхэд нь туслахад бэлэн байгаагаа Владимир Путин тус улсын Ерөнхий сайдтай утсаар ярих үеэрээ мэдэгдсэн. Ийнхүү Италид тусалснаар Оросын өөрсдийн нөөцөд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам онцолсон байна.