|
Видео

Шинэ мэдээ

Б.Ганхөлөг АН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга болжээ

Б.Ганхөлөг АН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга болжээ

 


Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан АПУ-ийн Г.Батхүү агсны хүү Ганхөлөг АН-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдсон аж. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард дүү охины хамтаар аавынхаа нас барсан хэргийн талаар хэвлэлийнхэнд хандсан. "Төрийн ордонд, төрийн тусгай обьектод, төрийн хамгаалалттай газар ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй. Бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, УИХ, Засгийн газрын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байсан ийм хүн төрийн ордон дотроо ажлын цагаар амиа алдсан байхад гудамжинд алхаж яваа жирийн иргэд бид яах вэ. Ийм хэрэг гарсан байхад бүтэн найман сарын хугацаанд ямар  ч шийдэл гарсангүй. Ямар ч байсан Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс хуулийн байгууллага аавын маань хэргийг хурдан, үнэн зөв шийдэж өгнө гэж итгэж байна, итгэл алдралгүй хүлээж байна” хэмээж байсан. Харин түүний энэ мэдэгдлийн дараахан УИХ-ы гишүүн асан Н.Номтойбаяр энэ мэдэгдлийг улс төрийн зорилготой хийсэн. Ах дүү нар нь сонгуульд нэр дэвших гэж байгаа талаар хэлсэн. Мөн Б.Ганхөлөгийг АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших болсон тухай мэдээлэл ч байгаа юм. Юутай ч тэрбээр АН-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогджээ.

                                                                                                                                                                                             Г.СОЛОНГО


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler