|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламж сайн учраас өтгөн, шингэнээр гарч буй вирусээс айх аюулгүй

 

 

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламж сайн учраас өтгөн, шингэнээр гарч буй вирусээс айх аюулгүй

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ

"Өнөөдрийн байдлаар 163719 хүн коронавирусээр өвчилж, 85722 хүн нас барж, 1,1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл Европын улсуудад эрчтэй тархсаар байна.Азийн орнуудын хувьд сүүлийн 24 цагийн дотор Япон, Солонгост тархалт өндөр байна. Японд эмнэлэгт голомтлон тархаж байгаа юм. БНХАУ-ын Ухань, БНСУ-ын Дэгү хотод бас эмнэлгээс дамжин маш олон хүнд халдварласан.

Манай орны хувьд манай иргэд эмнэлэгт ихээр хандаж байна. Нэг өвчтэй хүнийг үзүүлэх гэж олон хүн дагаж ирдэг. Эргэлтээр эмнэлэгт их орж ирэх хандлага байна. Гуравдугаар эмнэлэгт хийсэн судалгаагаар цусны шинжилгээ хийлгэх гэсэн хүнийг дагаж 8-10 хүн ирдэг юм байна. Энэ бол өвчлөл тархах өндөр эрсдэл гэж үзнэ.

Мерс, Эбола гэх мэт халдвар эмнэлгээс халдаж байсан учраас ард иргэд анхаарах хэрэгтэй байна. Израйл улсад нэг машинд хоёр хүн явах, үйлчилгээний газар хоёр метрийн зайтай дөрвөн хүн зогсох шийдвэр гаргажээ. Австрали улсад хоёроос дээш хүн цуглавал 11 мянган австрали доллараар торгох арга хэмжээ авч, энэ дэглэмээ 90 хоног үргэжлүүлэхээр болж байгаа юм байна. Энэ нь өвчлөл цаашид тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна.

Турк улсад гадны иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх чиглэл барьж байгаа сайхан мэдээ байна.Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байгаагаас залуучуудын дунд өвчлөл их тархаж байна.

Өнөөдрийн байдлаар манайд нэмж сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 1410 хүн, өчигдөр 167 хүн ажиглалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэв.

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламж сайн учраас өтгөн, шингэнээр гарч буй вирусээс айх аюулгүй

 


 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

"Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр хийсэн бүх шинжилгээнд коронавирус  илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан хүний шинжилгээнд вирус илрээгүй. 04.08-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүний, мөн тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг үргэлжлэн явагдаж байна.

ХӨСҮТ-д Монгол Улсдаа нэг номерийн цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа. Анагаахын оюутнууд, бусад байгууллагынхан ирж манай цэвэрлэх байгууламжийг үзэж байгаа. Механик, химийн, бүх төрлийн биологийн гэсэн гурван төрлөөр цэвэрлэдэг. Гэдэсний халдвар, бусад халдвараас ялгарч байгаа аюултай вирус, нян өтгөн шингэн ялгадасаар гардаг. Тиймээс манай цэвэрлэх байгууламж онцгой дүрэм номоо чанга барин ажиллаж байгаа" гэв. 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.