|
Видео

Шинэ мэдээ

Бундеслигийн багууд бэлтгэлдээ эргэж орлоо

Бундеслигийн багууд бэлтгэлдээ эргэж орлоо

 


Холбогдох байгууллагаас зөвшөөрсний дагуу Германы дээд ангиллын хөлбөмбөгчид даваа гаригаас бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Лигийн шилдэг баг "Бавари” гэхэд нийтийг хамарсан байдлаар бус, хамгийн ихдээ таван хөлбөмбөгч хамтдаа хийхээр зохицуулан бэлтгэлийг явуулжээ.

Мөн "Борусси Мюнхенгладбах”, "Волфсбург”, "Падерборн” клубүүд бас тиймэрхүү нөхцөлд бэлтгэлээ хийв. Бундеслигийн аварга "Бавари” клубийн ахлагч, хаалгач Мануэл Нойер "Цөөн цөөнөөрөө бэлтгэл хийхэд их эвгүй юм. Гэхдээ анд нөхөдтэйгээ эргэж уулзсан нь таатай байлаа” хэмээн бэлтгэлийн дараа өгүүлжээ. Германд гуравдугаар сарын 13-наас хөлбөмбөгийн лигийн тоглолтыг зогсоосон бөгөөд энэ хориг дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ цааш сунгах, сунгахгүйн талаар хараахан шийдвэр гараагүй байгаа юм.

Ц.Ганбат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler