|
Видео

Шинэ мэдээ

Я.Буянжаргал: Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй

Я.Буянжаргал: Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй

ЭМЯ-аас ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр   "COVID-19 нь эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин хянагдаж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, 5 хүртэлх насны 56 хүүхэд байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа" гэв. 

Мөн түүнчлэн иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдол гаргаж эмнэлэгийн ажилтнуудад хүндрэл учруулж буй тухай хэллээ. Тэр ч бүү хэл эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдэж, зодолдох тохиолдол ч гарсныг дурдсан юм.

"COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс маш цөөхөн, иргэдээ 5 одтой, үнэтэй зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоол зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.  Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд элдэв авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг хоол нь таалаглагдахгүй байна гэж уйлахаар нь , уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэдийг хамгаалж байгаа ажил " гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler