|
Видео

Шинэ мэдээ

Дахин татаж авах иргэдээ нэг нэгээр нь тусгаарлаж, өрөөнийх нь төлбөрийг нэмэхээр болжээ

 

Дахин татаж авах иргэдээ нэг нэгээр нь тусгаарлаж, өрөөнийх нь төлбөрийг нэмэхээр болжээ

 

Дөнгөж сая УОК-оос мэдээлэл хийж тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгах болсон талаар мэдээллээ. Мөн одоо тусгаарлагдсан иргэд нэг өрөөнд хоёр, гурав, дөрвөөрөө байгаа нь эрсдэлтэй байна гэж үзжээ. Учир нь нууц үедээ байгаа вирус нэгээс нөгөөд халдах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Жишээ нь, Истанбулын онгоцоор ирсэн иргэн зочид буудалд өрөөндөө хоёулаа байрлаж байсан. Гэвч коронавирусийн халдвар илэрсэн учраас түүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад, нөгөө иргэнд нь шинжилгээ хийж байна. Үүнээс үүдэлтэйгээр хотын төвд тусгаарлах эрсдэлтэй гэж үзэж, хотоос гарч тусгаарлах гэсэн боловч орны хүрэлцээ ердөө 300 байна.  Тэгэхээр нэг хүнийг нэг өрөөнд гэж тооцвол ердөө 60-70 ор л байна гэсэн үг. Ингэснээр анх тооцоолж байсан бүх тооцоо өөрчлөгдөж байна. 

Тиймээс тусгаарлагдах байранд цаашид ирж байрлах иргэдийг нэг өрөөнд нэгээр нь байрлуулахаар болжээ. Цаашид 750 иргэн хүлээж авна гэж тооцвол 750 өрөө хэрэгтэй болох юм байна. Мөн өрөөний төлбөр 750 мянга байсан бол нэмэгдэж нэг сая 50 мянган төгрөг болж таарч байгааг УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т. Бадрал хэллээ.

Б.Бурмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler