|
Видео

Шинэ мэдээ

Франц иргэний хордлого тайлагдаж, биеийн байдал нь сайжирчээ

 

Франц иргэний хордлого тайлагдаж, биеийн байдал нь сайжирчээ

 

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэн коронавирусийн халдвар тээн ирсэн нь батлагдаж, өдгөө ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэрбээр эмнэлэгт хэвтээд 10 хонож байна. Энэ хугацаанд биеийн байдал нь тогтвортой, сэтгэл санаа өөдрөг байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байсан юм. 

Харин хамгийн сүүлийн мэдээллээр, Франц улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзахдаа онцоллоо. 

Сануулахад, Франц улсын зүгээс иргэнээ эх орондоо авах хүсэлтээ илэрхийлсэн ч Франц иргэн өөрөө энд эмчлүүлнэ, монгол эмч нарын чадвар итгэж байгаагаа илэрхийлсэн байдаг. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler