|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтвортой, ханиалга нь буурсан

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтвортой, ханиалга нь буурсан

 


Монгол Улсад коронавирусийн халдвар тээн ирсэн Франц иргэн өдгөө ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Биеийн байдал нь ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай эмч нар Франц иргэнд мэдээлэл өгдөг. Ингээд монголчууд танд эрүүл энхийг хүсч, монгол ээжүүд өглөө бүр сүү өргөж байгааг хэлсэн. Мөн гуравдугаар ангийн сурагч англи хэл дээр захиа бичсэнийг нь оруулж өгсөн. Тиймээс Франц иргэний сэтгэл санаа их өөдрөг байгаа" гэв. 

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Франц өвчтөний биеийн байдал тогтвортой. Ханиалга нь буурсан.  Хоолондоо сайжирсан. Эмчилгээ бүрэн хийгдээд явж байна" гэсэн юм. 

Б.Аз

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler