|
Видео

Шинэ мэдээ

Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн Англи иргэний хариу сөрөг гарлаа

Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн Англи иргэний хариу сөрөг гарлаа

 


Коронавирусийн халдвар тээн ирсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Англи иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарлаа. Тэрбээр Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдаад байгаа юм. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэсэн бөгөөд албаны хүмүүс мөн баталгаажууллаа. 

Английн иргэний биеийн байдал хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. 

Францтай иргэнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авч байгаа бөгөөд өчигдөр 17.00 цагийн байдлаар 149 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гараад байгаа билээ. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler