| |
Видео
Шинэ мэдээ
149 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа
Монгол Улсад халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэдийг тодруулан, шинжилгээ авч байгаа билээ. Өнөөдөр өглөө ЭМЯ-наас 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан хэмээн мэдээлсэн.
Тэгвэл 17.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Гэхдээ эдгээр иргэнд 7 хоног 14 хоног 21 хоногийн давтамжтайгаар дахин шинжилгээ хийх юм байна.
Б.Аз