|
Видео

Шинэ мэдээ

Зорчигчийн галт тэргийг хөдлөхийн өмнө ариутган халдваргүйжүүлж байна

Зорчигчийн галт тэргийг хөдлөхийн өмнө ариутган халдваргүйжүүлж байна

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ орон нутгийн чиглэлийн галт тэргүүдийг хөдлөхийн өмнө гадна, дотногүй ариутган халдваргүйжүүлж байна. Мөн зорчигчдын халууныг 2 цаг тутамд хэмжин үзэж байна. 

Өнөөдөр УБ-Сүхбаатар-УБ-ын чиглэлийн 271/264-р галт тэрэг 10.40 цагт хөдлөхийн өмнө вагон бүрийг ариутган халдваргүйжүүлж, зорчигчдын эрүүл мэндийг үзэж буйтай танилцлаа. УБТЗ-ын эмч И.Бямбажав галт тэрэгний вагоноор явж зорчигчдын халууныг нэг бүрчлэн хэмжиж байв. 

УБТЗ-ын төв эмнэлгийн эмч нар халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийн бүх чиглэлд аялж байгаа суудлын галт тэргээр биечлэн зорчиж үзлэг хийн буцаж ирж байгааг УБТЗ-ын Үйлдвэр хариуцсан эмч Д.Ямпил онцлов. 

 

Сэжигтэй тохиолдол илрэх үед тухайн эмч галт тэрэгнийхээ даргад мэдэгдэн вагон дотор нь тусгаарлан, цаашид холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахаар зохион байгуулжээ.

 

Тэрээр, "Манай эмч нар нэг галт тэргэнд нэг нэгээр ээлжлэн ажиллаж байна. Зорчигчдын халууныг 2 цаг тутамд үзэж байгаа. Мөн олон улсын суудлын гал тэрэг болон вагонд эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байна" гэв. 

Сэжигтэй тохиолдол илрэх үед тухайн эмч галт тэрэгнийхээ даргад мэдэгдэн вагон дотор нь тусгаарлан, цаашид холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахаар зохион байгуулжээ. Зорчигч, үйлчлүүлэгч нарт амны хаалтаа тогтмол зүүж, бээлий өмсөх, 2 цаг тутамд халуунаа үзүүлж, биеийн байдал муудсан тохиолдолд эмчид яаралтай мэдэгдэж үзүүлэхийг вагоны узелээр буюу радиогоор зарлаж байна гэв. 

Мөн зорчигчидтой нүүр тулан үйлчилдэг тасалбар бичигчээс эхлээд вагоны үйлчлэгч зэрэг төмөр замын ажилтнуудыг амны хаалт, ариутгалын бодис санитолоор хангаж, халуун аарц, чацаргана витамин өгч байгаа. Галт тэрэг зөрлөгүүд дээр зогсох үеэр ариутгал хийж байна гэв.

 

УБТЗ-ын орон нутгийн чиглэлийн зорчих хөдөлгөөн өглөөний 09.00 цагаас Улаанбаатар-Дарханы чиглэлийн рэйлбус явахаас эхэлж байна. Үргэлжлэн УБ-Сүхбаатар-УБ болон Дарханы чиглэлийн галт тэрэг орой 21.00 цаг хүртэл явж, өдөрт 4-5 галт тэрэг аялж байна. Коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор галт тэргийг ариутган халдваргүйжүүлэх цагийг ойртуулж, халдваргүйжүүлэлт ариутгалын бодисын хэмжээг нэмжээ. 

Б.Болд, Б.Содгэрэл

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler