| |
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ЦЭВЭЛМАА: БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨЧИН ТЭР ДУНДАА ТЭМБҮҮГҮЙ СУМ БОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын засаг дарга Д.Цэвэлмаатай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Сумын засаг даргын үйл ажиллагааныхаа гол зорилтыг юу гэж харж байна бэ?
Манай сумын хувьд уул уурхайн компаниуд олон байдагтай холбоотойгоор суурин хүн амаасаа илүү явуулын хүн олонтой. Тиймээс сумын Засаг даргын ажлаа аваад хамгийн түрүүнд хийхээр зорьсон ажил бол хүн амынхаа эрүүл мэнд тэр дундаа бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин ажилласан.
Энэ ажлынхаа хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулаад байна бэ?
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд бид нэг тэр бум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа хийгээд байна.Иргэдийн эрүүл мэнд тэр дундаа бэлгийн замын халдвар, тэмбүүгүй сум болох ажлын хүрээнд нэн түрүүнд дэвшүүлсэн зорилт бол Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дэмжлэг авах байсан. Үүний бэлтгэл болгож аймгийн "Нэгдсэн энэлэг”-тэй хамтран бүх уурхайд ажиллаж байгаа ажилчдаас шинжилгээ, баталгаажуулах сорьц авсан. Нийт 96 хүнийг хамруулсан сумын хувьд бас нэлээдгүй өргөн хүрээнд хийгдсэн гэж үзэж байгаа. Үүний дараа Халдварт өвчин судлалын төвөөс эмч нар ирж сумын иргэдээс шинжилгээ авсан. Эдгээрээс ямар дүгнэлт гарсан бэ гэхээр Баянжаргалан сум бол бэлгийн замын халдваргүй сум болох бүрэн боломжтой юм байна аа гэсэн дүгнэлт гарсан.
За үзлэг шинжилгээг хийгээд ирэхээр илрүүлэг сайжирч, тоон үзүүлэлт өндөр гардаг шүү дээ өмнөх оныхтой харьцуулахад ямар гарсан байгаа бэ?
Дээрх шинжилгээнүүдээр тэмбүү, бэлгийн замын өвчлөл огт илрээгүй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлуудаа идэхитэй явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үзлэгийн хувьд бөөр, элэгний өвчлөлүүд нэлээдгүй илэрсэн байгаа. Эдгээр хүмүүс маань эмчилгээгээ хийлгээд явж байна. Илрүүлэг нэмэгдэхийн хирээр өвчлөл мэдээж их харагдаж байгаа гэхдээ энэ хүн амаа эрүүлжүүлэх хамгийн эхний алхам учраас бид цаашдаа улам өргөн хүрээнд ажиллах болно.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ? Цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн тодорхойлоод байна бэ?
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай суманд ажилласан. Бэлгийн замын өвчний эмч, дарга гээд 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байгаа. Энэ 2020 онд дахин ажиллаж бэлгийн замын халдвар тэмбүүгүй сум гэдгийг батлах илрүүлэг үзлэг шинжилгээг хийхээр бодоод байгаа. Манай Эрүүл мэндийн газрын дарга О.Бат-Орших дарга маань бас их дэмжиж хамтран ажиллахаар болоод байгаа.