|
Видео

Шинэ мэдээ

Үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин өссөөр байна

 

Үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин өссөөр байнаБэлгийн замын халдварт өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тэр дундаа Тэмбүү өвчний халдвар тээгч, тэмбүүтэй нялхас олноор төрж байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байгаа юм. Бэлгийн замаар дамжих халдвар өнгөрсөн 2016 онд зонхилох тохиолдол 14964 тохиолдол бүртгэгджээ.

Үүнд тэмбүү, заг хүйтэн, трихономиаз ордог байна. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд үр хөндөлтийн тоо эрс нэмэгдсэн байна. Жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 2015 онд үр хөндөлтөөр бүртгэгдсэн тоогоор 18168 амь хороожээ. Цаана нь бүртгэгдээгүй хэд байгааг мэдэх боломжгүй. Гэр бүлээс гадуурх харилцаа, нэг нэгэндээ үнэнч биш байдал, мөн хүсээгүй үедээ бэлгийн харьцаанд хүчээр орох зэргээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин газар авч гаарсаар байна. Тиймээс сайн мэдлэг эрүүл мэндийн тухай ойлголт таны гарт байгаа шүү.

Өөрийн зуун хувь хариуцлага таны эрүүл мэнд, эрсдлийг хамгаалах болно. Тиймээс гэр бүлдээ үнэнч, гэр бүлээс гадуурх харилцаанд орохгүй байхыг, мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орохгүй байх, мөн өсвөр насныхан үзлэг шинжилгээнд байнга хамрагдаж байхыг нарийн мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Ингээд бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт өссөн талаар доорх хүснэгтийг харуулж байна.

О.Сайхан

uls.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler