|
Видео

Шинэ мэдээ

Хачигт хазуулсан 162 тохиолдол бүртгэгджээ

айгалийн голомтот халдварт өвчлөлийн тархалт манай улсад тархалт нь нэмэгдэж байна. Тухайлбал хачигт халдварын 162 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Халдвар авагсдын 70 орчим хувь нь сургуулийн насны хүүхдүүд байгаа юм.

Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40.5 хувь нь үхэр, 31.9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр гурван аймгийн 9 суманд 15 мал өвчилсөн байна.

Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг байна.

Манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын зургаан дүүрэгт, галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн хоёр дүүрэгт, хачигаар дамжих халдварт өвчин 16 аймгийн 59 сум нийслэлийн найман дүүрэгт идэвхитэй голомттой байдаг ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler