|
Видео

Шинэ мэдээ

Коби Брайнтын осолдсон нисдэг тэрэгний компани үйл ажиллагаагаа зогсоожээ

Коби Брайнтын осолдсон нисдэг тэрэгний компани үйл ажиллагаагаа зогсоожээ

Америкийн сагсанбөмбөгийн домогт од Коби Брайнт өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэгний ослоор 13 настай охин Жианна болон бусад долоон хүний хамт амиа алдсан харамсалтай явдал болсон билээ. Брайнтын зорчиж байсан нисдэг тэргийг үйлдвэрлэсэн .

Компанийн хэвлэлийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдэл хийсэн ч үйл ажиллагаагаа түр хугацаанд завсарласан бусад шалтаг, шалтгааны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Мөрдөгчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба нисдэг тэрэгний нисгэгчид өнгөрсөн ням гарагийн өглөө үүлэрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал цаг уурын таагүй нөхцөлд нислэг үйлдэх тусгай зөвшөөрөл олгох шаардлагатай байсан эсэхийг нягтлан шалгаж байгаа ажээ.

Ослын талаар урьдчилсан мэдээг ойрын 10 хоногт танилцуулах ёстой ч бүрэн тодруулахад жил хагасын хугацаа шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler