|
Видео

Шинэ мэдээ

Хавайд нисдэг тэрэг осолдож, 3 хүн амиа алджээ

Хавай арлын нийслэл Хонолулу хотоос холгүйхэн аялалын нисдэг тэрэг осолдсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.  

 

Тус нисдэг тэрэг  Хонолулу хотоос 19 км-ийн цаана байрлах "Кайлуа" гэх жуулчдын дунд ихээхэн алдартай амралтын газарт очихоор явж байжээ.  

Нисдэг тэрэгт нисгэгчээс гадна хоёр зорчигч зорчиж явсан ба ослоор бүгд амиа алдацгаасан аж. Цагдаагийнхан болон аврагчид ослын газрыг хамгаалалтад авч, уг ослыг шалгаж эхэлсэн гэнэ.  

Дөрвөн хүний суудалтай  "Робинсон R44"  нисдэг хөөрөөд удалгүй хөдөлгүүрийн хэсгээс нь гал авалцсан талаар эх сурвалжууд өгүүлжээ. 

Энэхүү нисдэг тэрэг "Novictor Helicopters"  компанийх бөгөөд ослын талаар "Манай байгууллага мөрдөх ажиллагаанд оролцохоор болсон" гэж мэдэгдэв. 

Уг хэргээс нэг сарын өмнө мөн жуулчдын тээвэрлэн явж байсан нисдэг тэрэг осолдсон билээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler