| |
Сураггүй болсон нисдэг тэрэгний багийн гишүүдийн цогцсыг оллоо
Балба руу тусламж хүргэхээр хөөрсөн АНУ-ын цэргийн нхисдэг тэрэг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн орой Балбад сураггүй болсон билээ. Нисдэг тэргэнд багийн зургаан гишүүн болон Балбын хоёр иргэн зорчиж явсан юм. Нисдэг тэрэг сураггүй болохоос өмнө түлш нь дуусаж байна хэмээн мэдээлсэн ба яаралтай газардах тушаал хүссэн байдаг.
Тэгвэл нисдэг тэрэгний сэгийг Балбын нийслэл Катманду хотоос 56 км зайтай уулнаас энэ сарын 15-нд олсон юм. Балбын албаныхны мэдээлснээр цэргийн нисдэг тэрэгний сэгийг Калинчок тосгоны ойролцоох 3383 метр уулнаас олсон бөгөөд ослын газарт Балбын армийн хоёр нисдэг тэрэг, 400 орчим явган цэрэг амьд гарсан хүн байж магадгүй хэмээн хайгуул хийж байсан юм. Тэгвэл ослын газраас олдсон найман хүний цогцсыг олсон бөгөөд дээрх цогцос танигдахын аргагүй болсон байжээ.
Одоогоор ослын газарт АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж байна. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин их хохирол амссан ч Балба улс дахь тусламжийн ажлыг үргэлжлүүлнэ гэж дэслэгч генерал Жон Виззлер мэдэгдсэн юм.