|
Видео

Шинэ мэдээ

Афганистан: Нисдэг тэрэгний ослоор таван хүн амь үрэгджээ


Афганистанд нисдэг тэрэгний ослоор таван хүн амь үрэгджээ. Тэдний хоёр нь Их Британийн RAF-ын албан хаагчид байсан аж.

Кабул дахь НАТО-ийн Resolute Support mission удирдлагын төвд газардах байсан Puma Mk2 нисдэг тэрэг осолдсон байна. НАТО-ийн зүгээс амиа алдсан гурван хүн, шархадсан таван хүний аль улсын харьяалалтай болохыг мэдэгдээгүй байна.

Их Британийн Батлан Хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар уг хэрэг осол бөгөөд ямар нэгэн халдлага биш гэдгийг онцолж байна.

Мөн амиа алдсан Их Британий хоёр иргэний тухай ар гэрийнхэнд нь дуулгажээ. Тэдгээр нь Оксфордшир, Бэнсоны RAF-ын албан хаагчид байсан аж.

Афганистанд цэрэг дайны талаар сургалт, зөвлөгөө, тусламжийн чиглэлээр ажиллаад буцахдаа ийн нисдэг тэрэг осолдсон бөгөөд хэрэг мөрдөн шалгах явцтай байгаа тухай нэмж хэлэв.

Их Британи цэргүүдээ өнгөрсөн жил Афганистанаас гаргасан ба 13 жил үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 454 Англи цэрэг амь үрэгдсэн аж.

НАТО-ийн Resolute Support mission 42 орны 13 мянган цэргээс бүрдэж байсан ба тэдгээрийн 500 орчим нь Англи цэргүүд байсан юм.

Тус цэргүүд Афганы цэргийнхэн болон байгууллагуудад тусалж, сургах зорилготой үйл ажиллагаа явуулдаг аж.

Өнгөрсөн ням гарагт мөн Их Британийн цэргийн машин Кабулд халдлагад өртсөн ба долоон хүн шархадсан тухай Батлан Хамгаалах яамнаас мэдээлсэн юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler