![]() |
Видео
Шинэ мэдээ
НАТО-гийн нисэгчдэд Оросын онгоц руу гал нээхийг зөвшөөрчээ
Иракт байлдааны үйл ажиллагаа явуулж НАТО-гийн нисэгчдэд амь насанд нь аюул заналхийлсэн тохиолдолд Оросын онгоц руу гал нээхийг зөвшөөрсөн тухай Британийн"Daily Star Sunday” сонинд мэдээлжээ. Британийн цэргийн нисэх хүчинд ажилладаг сонины эх сурвалжийн өгүүлснээр тус улсын нисгэгчдийг Оросын байлдааны онгоцуудтай аль болохоор ойртохгүй байж, шаардлага гарвал гал нээх тухай заавар өгсөн аж. Үүний тулд Иракт нислэг үйлдэж буй Британийн онгоцуудыг "агаар-агаар” ангиллын пуужингаар зэвсэглэж, агаарт хөөргөхөөр болжээ.
![](/templates/kingnews/images/logo.png)