| |
Видео
Шинэ мэдээ
Оросын сансрын хөлгийн хэсэг дэлхийд унаж магадгүй
Олон улсын сансрын станц руу хангамж хүргэхээр явсан ч даалгавраа
амжилттай биелүүлж чадаагүй ачаа тээврийн сансрын хөлөг эх дэлхийн агаар
мандал руу удахгүй эргэн нэвтэрч магадгүй гэж Оросын сансрын
агентлагийн /ОСА/ албаны хүмүүс мэдэгдлээ.
Нисгэгчгүй "Оросын дэвшил” сансрын хөлөг дөрөвдүгээр сарын 28-нд
хөөрчээ. Гэхдээ хөлөг хяналтаас гарч, одоо эх дэлхийг тойрон эргэлдэж
байгаа бөгөөд аажмаар өндрөө алдаж байна.
ОСА-ийн мэдэгдсэнээр, "Оросын дэвшил” хөлөг Гринвичийн цагаар 1:51 цагт эх дэлхийн агаар мандал руу буцаж орж магадгүй.
Хөлгийн дийлэнх хэсэг нь шатах ч зарим хэсэг нь Энэтхэгийн далай болон бусад тэнгист унаж магадгүй гэж албаны хүмүүс хэллээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг