![]() |
Видео
Шинэ мэдээ
Домогт сагсан бөмбөгч Коби Брайант ослоор амиа алджээ
АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамтаар амиа алдсан тухай мэдээлэл ирж байна. Калифорни мужид олдсон нисдэг тэргэнд 9 хүн зорчиж явжээ. Амьд үлдсэн хүн байхгүй гэж мужийн шерифийн алба мэдэгдлээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга, олимпын хошой алтан медальт Коби Брайант түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэж байв. Замналынхаа 20 жилийг Лос Анжелос Лейкерстэй гялалзсан амжилтаар үдсэн Коби 2016 онд их спортоос зодог тайлсан юм. 2018 онд тэрээр өөрөө зохиолыг нь бичиж, продюсерлосон богино хэмжээний хүүхэлдэйн киногоор Окарын шагнал хртэж байв.
Eagle.mn
