|
Видео

Шинэ мэдээ

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН 2 САРЫН 1 НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН САНАЛ АВАХ ӨДӨР ДУУСТАЛ ЗОГСООНО

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН 2 САРЫН 1 НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН  САНАЛ АВАХ ӨДӨР ДУУСТАЛ ЗОГСООНОДундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Б.Сайхантуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.

Улсын бүртгэл тэр дундаа иргэний бүртгэлийн хүрээний асуудлуудад юу юу багтдаг бэ ?

Иргэний бүртгэл нь өөрөө бүх бүртгэлийн суурь бүртгэл болж өгдөг өргөн хүрээтэй ойлголт. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийг суурь бүртгэл гээд эдгээр бүртгэл дээр үндэслэн хийгдэж байгаа бүртгэлийг төрөлжсөн бүртгэл гэж заасан байдаг.                   

Ярилцлагаа шинэчлэн батлагдсан Монгол улсын Их хурлын сонгуулийн тухайн хуульд Улсын бүртгэлийн талаар орсон гол өөрчлөлтүүдийн талаар үргэлжлүүлье гэж бодож байна. Ямар ямар заалтууд шинээр орж ирсэн байгаа бэ?

Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 сарын 20 нд батлагдсан. Энэ хуульд орсон өөрчлөлтийн нэг бол сонгогчийн шилжилт хөдөлгөөнөөр бүртгэл хийлгэх  субъектыг тодорхой  нарийвчлан зааж өгсөн явдал  гэж бодож байна. Бүртгэлийн байгууллага урд нь хийдэг байсан сонгогчдын нэрийн жагсаалт гаргах, хүргүүлэх, итгэмжлэгдсэн ажилтныг сонгож ажиллуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулах гэх ажлууд нь бол хэвээрээ байгаа.

Дундговь аймгийн хэмээнд нийт сонгуулийн насны хэдэн иргэнбүртгэлтэй байгаа бэ?

Одоохондоо сонгуулийн программ нээгдэгүй байгаа болохоор үүнийг харах боломжгүй байгаа.

Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хязгаарлах бэ? Зайлшгүй шаардлагатай нөхцөлд ямар арга хэмжээг авах бэ?                                                                      

Энэ хуулийн 24 т сонгогч шилжих, 25 т иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох гэсэн заалт нь 2 өөр ойлголт. 2015 оны сонгуулийн тухай хуульд сонгогч шилжих субъектийг тодорхой заагаагүй байсан учраас бөөнөөрөө шилжих үзэгдэл байсан. Энэ хуулийн 24.1-д заасан сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээлэл технологийн багийн гишүүн, даамал, сонгуулийн санал авах байрны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, 24.2-д заасан  Нэр дэвшигч, менежер, шадар туслах гэсэн энэ субъектууд сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой. 25-д заасан иргэний шилжилт хөдөлгөөн зогсоох гэдэг нь засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хэлж байгаа юм. Энэ хуульд зааснаар иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн 2 сарын 1 ний өдрөөс эхлэн  санал авах өдөр дуустал зогсооно гэсэн үг. Жишээлбэл Иргэн Улаанбаатар хот, өөр аймаг, сум, баг хооронд шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгууль дуустал хийлгэх боломжгүй болно гэсэн үг. Тиймээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн очиж бүртгүүлж амжаагүй яваа иргэд 2 сарын 1 ээс өмнө амжиж бүртгүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн он бол бүхэлдээ улсын бүртгэлийн салбарын шинэчлэл, хамтын ажиллагааны жил болсон энэ хүрээнд хийгдсэн ажлуудаасаа дурдвал : 

 

Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл нэгдэн нийлснээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бүртгэлийн салбар хууль эрх зүйн хувьд бүхэлдээ шинэчлэгдсэн харьяалал харгалзахгүй бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Техник, технологи программ хангамж гэх мэт хамгийн их өөрчлөлт шинэчлэл хийгдсэн салбар бол иргэний бүртгэлийн салбар гэж бодож байна. Энэ хугацааг эргээд харахад 2010 онд Монгол улс иргэдээ биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээ/-д бүртгэсэн нь бүртгэлийн шинэ үеийн түүхийн эхлэл байсан гэж болно. Иргэний шинэчилсэн бүртгэлийг хийснээр Монгол улс иргэний бүртгэлийн мэдээллийг шинэчлэн бүртгэж баталгаажуулан гарын хурууны хээ болон харьцуулалт хийх боломжтой дижитал зургийн  мэдээллийн сантай болсон явдал юм. Мэдээллийн энэ санд тулгуурлан 2012 онд иргэний цахим үнэмлэхийг олгосон. Гараар хийдэг байсан бүртгэлүүд оффлайн, онлайн программаар хийгддэг болсон. Ихэнх иргэний бүртгэлийн үйлчилгээнүүд анхан шатанд хийгдэх боломж бүрдсэн. 2019 оны 9 сард тус аймгийн 10 сумыг онлайнд холбосноор иргэдийн орон зай цаг хугацаанаас үл хамаарч анхан шатан дээрээс авч байгаа бүртгэлийн үйлчилгээг авч байна. Бүртгэлийн үйлчилгээг иргэд гэрээсээ, цахимаар интернетээр авах боломжтой болсон гэх мэт дурдаад байвал энэ цаг хугацаанд багтахгүй байх. Төр засаг болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч хэрэгжүүлсэн эдгээр ажлууд нь бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, чирэгдэлгүй  хүргэх гол зорилготой үүний үр дүнг иргэд бид хүртэж яваа гэж бодож байна.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН 2 САРЫН 1 НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН  САНАЛ АВАХ ӨДӨР ДУУСТАЛ ЗОГСООНО

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler