| |
Видео
Шинэ мэдээ
Ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно
Иргэд ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхээ цахимаар захиалдаг болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой буй юм.
Б.Аз