|
Видео

Шинэ мэдээ

Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд дуудлага 2,5 дахин нэмэгдсэн байна. Яаралтай тусламжийн төвөөр хоногтоо 16-18 хүн үзлэгт хамрагддаг бол 26-ны өдрийн байдлаар 73 хүн үзүүлснээс 55-нь хүүхэд байна. Яаралтай тусламжийн төвд аймгийн Нэгдсэн эмнэлгээс  нэмэлтээр эмч ажиллуулжээ.

Харин 103 түргэн тусламжийн устсанд 80 дуудлага ирснээс 31  дуудлагыг өрхийн эмнэлэгт шилжүүлжээ. Мөн шөнийн цагаар Сайнцагаан өрхийн эмнэлгээс түргэн тусламжийн машин болон эмчийг дайчлан ажиллуулсан байна. Дуудлагын үеэр өндөр халуурсан таталт өгсөн тохиолдлууд бүртгэгдсэн ч кронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.  

Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хүүхдийн тасаг 39 ортой боловч 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дотрын тасаг бас хэвтэн эмчлүүлэгчийн ор дүүрэн байна гэж тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал мэдээллээ.    

Хэрвээ шинээр дэгдээд байгаа Кронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдвартын тасагт шууд хүлээн авахаар бэлтгэл хангаад байна. 

Одоогоор тус эмнэлгийн Сэхээний тасагт 3 хүн хэвтэн эмчлүүлж  байгаа юм байна.

Болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, архаг хууч өвчтэй гэр бүлийн гишүүдийнхээ дархлааг дэмжих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж. Амны хаалт хэрэглэж хэвшихийг уриаллаа.  

Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

 

Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

 

Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler