|
Видео

Шинэ мэдээ

И.Ярыгиний тэмцээнд 70 монгол бөх зодоглоно

И.Ярыгиний тэмцээнд 70 монгол бөх зодоглоно

"Мюнхен-1972”, "Монреаль-1976” олимпийн аварга, дэлхийн аварга, Зөвлөлтийн нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 23-26-нд Красноярск хотод болно.

"Бага Дэлхийн аварга” хэмээн нэрлэдэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 31 дэх удаагийн И.Ярыгиний тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

"Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм. И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд энэ удаа 14 орны 373 бөх хоч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler