![]() |
Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна
Цаг уур, орчны шинжилгээний
газраас зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа Дундговь аймгийнОнцгой комиссхуралдсан
байна.
Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг, Өлзийт, Өндөршил, Цагаандэлгэр сумд нэн их эрсдэлтэй, аймгийн зүүн урд талаар буюу Гурвансайхан, Баянжаргалан дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Сайхан-Овоо сум бүхэлдээ, Дэлгэрхангай сумын урд хэсэг цасгүй байна.
Мөн тус аймгийн 648 өрхийн 539,498 толгой мал зэргэлдээх аймгийн нутагт оторлож байна. Уг хуралдаанаар отор нүүдлээр явж байгаа айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, аймгийн Засаг даргын нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулж дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.
