|
Видео

Шинэ мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ

Аймгийн хэмжээнд 5951 малчин өрх өвөлжилтийн бэлтгэлээ хангаад 3,3 сая толгой мал өнөтэй сайхан өвөлжиж байна. Нийт мал сүрэг дундаас дээш тарга хүчтэй.

Одоогоор өвөлжилт хэвийн, Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цасан бүрхүүлтэй, бусад сумдаар цасгүй, бэлчээрийн 40% нь өвстэй, 20% нь дунд зэрэг, 40% нь тааруу, баруун бүсийн 4 сумаар өвөлжилт боломжийн, зүүн болон төвийн бүсийн сумдаар өвөлжилт тааруу, хавартаа хүндрэх төлөвтэй байна.
Засгийн газрын 2019 оны "Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2019 оны 05 тоот албан даалгавар, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг 23 заалтаар гаргаж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,8%тай ханган биелүүлсэн.

Отор нүүдэл: Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 61,2% буюу 10137,2 мян га бэлчээрийн газартайгаас өвөл-хаврын бэлчээр 4125,6 мян га, зун-намрын бэлчээр 6011,6 мян га байна. 9 сумын нутгийг хамарсан сум дундын отрын бүс 3 030,0 мян га бэлчээртэй.

Отор нүүдлийн мэдээгээр өөрийн аймгийн 21 өрхийн 15,1 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт отроор явж байна. Аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал бусад сумдад оторлож явна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжиж, хаваржина.
Дундговь, Өвөрхангай аймгаас хил залгаа сумдын малчид отор нүүдлээр орж ирж байна.

УЦУОШХүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолсноор нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан. Сумдын дүнгээр авч үзвэл бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Ханбогдын Гавилууд, Баян-Овоо сумын Налих, Мандал-Овоо сумын Өтгөн багийн нутагт бэлчээр, Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан Цогт-Овоо сумын нийт нутаг, Баян-Овоо сумын Могой баг, Ханбогд сумын Баян баг, Цогтцэций сумын Сийрст, Номгон сумын Богт Эмгэн булаг баг, бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн Сэврэй сумын Сэврэй, Хоолт, Бүйлсэн, Баяндалай сумын Төхөм, Баян, Булган сумын Дэн, Ханхонгор сумын Мандах, Хүрмэн сумын Тулга, Номгон сумын Хармагтай, Цогтцэций сумын Цагаан-Овоо, Баян-Овоо сумын Хар заг, Ханбогд сумын Жавхлант, Номгон, Манлай сумын Далай, Жаргалант, Өгөөмөр багийн нутаг байна.

Эрчимжсэн аж ахуйн чиглэлээр: Даланзадгад, Хүрмэн сумын 4 өрхийн 24 үхрийн хээл шалгаж 1 өрхийн 4 үхэрт махны чиглэлийн хар ангус бухны үрээр 1 өрхийн 1 үхэрт сүүний чиглэлийн симменталь үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн. Мөн сумдын захиалгын дагуу Гурвантэс, Баян-Овоо, Номгон, Ноён, Сэврэй, Даланзадгад сумдад бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрэн багаж хүлээлгэн өгсөн.

Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоолол гарч, Засгийн газрын 285 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 150,0 тн өвс, 60,0 тн тэжээл бэлтгэхээс 100 тн өвс, 90 тн тэжээл, сумын нөөцөд /нэг сум 40,0 тн өвс, 30,0 тн тэжээл/ нийт 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс 496 тн өвс, 255 тн тэжээл, малчид иргэдийн оролцоотойгоор 10159 тн өвс, 3752 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг 5589,7 тн өвс, 1685 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэж нийт 73.6% хангасан. Малчдын бэлтгэл, сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна.

Бэлчээр усжуулалт: Аймгийн 5951 малчин өрхийн 3,3 сая толгой мал 4862 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 2500 толгой мал, нэг худгаас ус уух малын тоо 2-3 дахин хэтэрсэн.
"Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, худгийг өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам”-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан мөрдөж, худаг хариуцагч малчинтай гэрээ байгуулж, худаг усны маргааныг зохицуулах нэг хэлбэр болсон.
Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрт 35 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 15 сумын 27 багт шинээр инженерийн хийцтэй худаг гаргаж, 166 өрхийн 122,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 52,5 мян га бэлчээрийг шинээр усжуулсан бол 31 худгийг сэргээн засварлаж, 15 сумын 26 багт инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлаж, 156 өрхийн 107,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 46,5 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулж, 15 сумын 26 багт 164 өрхийн малчдын хөдөлмөр хөнгөвчилж, 121,4 мян толгой мал хямд өртөг зардлаар ус уух нөхцөл бүрдүүлэн, бэлчээрийн усан хангамжийг 50 хувьд хүргэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler