![]() |
Дэлгэрхаан сум мал төлөлтөд бэлтгэл сайтай байна
Дэлгэрхаан сум 81393 төл хүлээн авна. Энэ хавар тус суманд 7755 бод мал, 73638 бог мал төллөнө гэж ИТХ-ын дарга Д.Цэцгээ мэдээллээ.
Төв аймгийн Дэлгэрхаан суманд өнгөрсөн өвөл ургамлын гарц тааруу эрт цас орсноос цасан бүрхүүл тогтож, зутруухан өвөлжиж, малчид Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан овоо зэрэг сумын нутагт отроор нүүдэллэн өвлийг давжээ. Энэ жил өөрийн нутагтаа өнөтэй сайхан өвөлжсөн байна. Сумын үндсэн үйлдвэрлэл болох малын тоо толгой өсч 200666 толгойд хүрчээ. Мянгат малчны тоо сумын хэмжээнд 83 болж, энэ жил хоёр мянга, гурван мянган толгой мал тоолуулсан малчин ч төржээ.
Малчид төл хүлээн авах бэлтгэлээ сайтар базаан өөрсдийн хүчээр халгай, хар хомоол, таана хөмүүл түүж, гар тэжээл ч бэлтгэсэн байна. Сумын өвс, тэжээлийн фондод өвс, хорголжин тэжээл бэлтгэн нөөцөлжээ.
ИТХ-ын дарга Д.Цэцгээ манай сумын малчид хаваржилтын бэлтгэлээ эртнээс сайн базаасан тул төл хүлээн авахад бэлэн гэлээ.

