| |
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЖЭЭ
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж өвөлжилт, хонины цэцэг өвчин болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Ханхонгор суманд малын цэцэг өвчний голомт илэрсэнтэй холбоотой арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч ажилласны үр дүнд өвчний дэгдэлтийг зогсоож чадсаныг онцлоод өвөлжилт, малын өвчинтэй холбоотой малчид ард иргэддээ илүү хүрч ажиллахыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл боломжийн хангагдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90,2 хувьтай хангагдсан бол төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84,1 хувьтай хангагджээ. Аймгийн аюулгүй нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл татсан бол малчид 8786 тонн өвс хадлан нөөцлөхөөс 6100 тонн өвсийг нөөцлөж 71 хувийн хангалттай байна. Харин сумдын аюулгүй нөөцөд 436 тонн өвс, 268 тонн тэжээл байгаа ба өвс тэжээл татаж нөөцлөх ажил үргэлжилж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2,2 сая тоо толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байна.