|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО 

Хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийн өөрчлөлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Дундговь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөг батлах зэрэг 12 асуудлыг хэлэлцэнэ.

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан эхэлж, хуралдаанд 35 төлөөлөгч оролцохоос 33 төлөөлөгч оролцож, ирц 91,4 хувьтай хураллаа.

Үүнд аймгийн 2019 оны төсвийн өөрчлөлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, 2018-2028 оны аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тэр дундаа 2018, 2019 оны нийгэм эдийн засгийн хөтөлбөрийн үр дүнг тус тус хэлэлцэж, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг баталсан байна.

Мөн бичил худалдаа, ажил үйлчилгээнээс орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоож, Өлзийт сумын Цагаан суварга, Дэл хөнжлийн уул орчмын газар нутгийг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler