|
Видео

Шинэ мэдээ

Зудын өндөр эрсдэлтэй байгаа аймгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

 

Зудын өндөр эрсдэлтэй байгаа аймгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

 

 

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Онцгой комиссын хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанаар отор нүүдлээр явж байгаа айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, аймгийн Засаг даргын нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулж дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.

Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран зудын өндөр эрсдэлтэй байгаа аймгуудын малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж өндөр учраас бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Харин хүмүүнлэгийн тусламжинд хамрагдах малчин өрхийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч,

<!-16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;

<!-60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;

<!-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;

<!-16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхэлнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler