|
Видео

Шинэ мэдээ

Макроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ

Макроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ

Францын нийслэл Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Эмманэуль Макроны хөрөг зургуудыг буруу харуулан барьж жагсжээ.

Парисын Трокадеро талбайд болсон цуглааны үеэр тэд эрх баригчид уур амьсгал, нийгмийн бодлогын салбарт шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилж, "Макрон хоосон үгний аварга” гэсэн зурагт хуудас барьсан байна.
Эсэргүүцлийн жагсаалыг Испанийн Мадрид хотноо энэ сарын 2-13-нд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын бага хуралтай холбогдуулан зохион байгуулжээ. Энэхүү чухал арга хэмжээнд Эммануэль Макроныг оролцоогүйд буруутгасан байна. Тус бага хуралд Францыг Ерөнхий сайд Эдуар Филипп төлөөлсөн юм.

Ийм төрлийн жагсаал тус улсад энэ оны наймдугаар сарын сүүлээр болж байсан бөгөөд тухайн үед жагсагчид Макроны нийт 128 хөрөг зургийг барьж жагссан билээ. Жилийн турш байгаль орчныг хамгаалагчид Францын хотуудын засаг захиргааны байрнаас Макроны хөрөг зургийг хулгайлж, өөрсдийн тэмцэлдээ ашиглаж байгаа юм. Жагсагчид хөрөг зургуудыг хулгайлаагүй, эрх баригчид экологийн салбарт үр дүнтэй бодлого хэрэгжүүлбэл эргүүлэн өгнө хэмээн мэдэгдэж байгаа билээ.

Энэ он гарснаас хойш жагсагчид Макроны нийт 128 хөрөг зургийг ийм замаар олж аваад байгаа бөгөөд энэ үйлдэл дээрээ 93 хүн баривчлагдсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.