|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн аврага малчин, Алдарт уяач Эрдэнэдоо сардаа 1 сая 400 мянган төгрөгний тэтгэвэр авдаг

Дундговь аймгийн аврага малчин, Алдарт уяач Эрдэнэдоо сардаа 1 сая 400 мянган төгрөгний тэтгэвэр авдаг 

Аймгийн аврага малчин, алдарт уяач н.Эрдэнэдоотой хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Богинохон хугацаанд  ярилцах завшаан тохиолдсоноо сийрүүлэн та бүхэн дээ хүргэж байна. Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу. Нутаг хаана бэ? Өвөлжөөгөөр тохи уу?Сайхан сайхан өвөлжиж байна уу. Нутаг аймгаас хойш Хонгорын бууцанд нутаглаж байна аа. Өвөлжөө яах бэ. 300-400 боодол өвс авсан, Энэ жил түүдэг юм бага ургасан болохоор гар тэжээл гэж жаахан таана түүж, шарс, зоодойгоо бэлдсэн. Хөрзөнгөө ухаад бэлдчихлээ. Тэгхээр өвлийн базаасан л гэж бодож сууна даа. Хавийн айлууд оторт яваад ойр хавьдаа цөөхөн айлтай хоёр хөгшин энэ жил нүүхгүй л гэж бодож байна. 

Сайнцагааны Эрдэнэдоо гэхээр нөгөө уяач уу гэж тодотгож асуух нь олон байдаг. Адуутай хэдийнээс нөхөрлөсөн бэ?

- Багаасаа л морь унаж хонинд давхиж өссөн дөө. Хурдны морь бол унаж байгаагүй ээ. 1975-1978 онд Аримд адуу маллаж байлаа. Тэгэхэд бас нилээн дөр суусан байх шүү. 1979 онд манай хүргэн ах Баатарчулуун тухайн үед  мал эмнэлгийн лабрант хийдэг байсан юм. Хэнтий аймгийн Баян хутаг сумын хүн л дээ. Нутгаасаа Цагаан азрага, Бор морь хоёр авч ирж, аймгийн алдарт уяач Сүрэнхор гуайтай нэг галд анх морь уяж Луус сумын ойд уралдуулсан юм. Тэгэхэд нөгөө бор морь маань арван хэдээр орж, тэрнээс хойш их урам авч морь уяж эхэлсэн дээ. Аймгийн аладрт уяач Шааравжамцын Үлгэр адууны Хул азрага олон сайхан төл өгсөн.  Хүн тэгээд Адуугаа нутагшуулж, төлийг нь авч өөрийн гэсэн сайхан адуутай болох хэрэгтэй одоо ч тэжээл элдэв янзын эм тариагар л урладаж байна. Урьд нь цагаан өвсөөр уралддаг байлаа ш дээ.

Хэдэн оноос эхэлж мал маллаж эхлэсэн бэ?  - Малчин аав ээжийн хүүхдүүд хөлд орсон цагаасаа л хотонд хурга ишиг ноолж хонины захад өсдөг шүү дээ би тэдэнтэй л адилхан дөө. 7-р ангиа төгсөөд албан ёсоор малчин болсон доо.

Малын бэлчээрийн даац муудлаа л гээд байх юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг бэ? 

 - Мал өсөж хүн болгон малтай болсон цаг шүү дээ. 10 жилийн өмнө Хонгорын бууцыг хөгшин бид хоёр авч байлаа. тэр үед сайхан үхэр буттай бут нь их бүдүүн бүдүүн ургадаг байлаа. Одоо бол нарийхан юм ургадаг болсон. ус ховордож байна. Нэг жаахан ундрагатай худагаа тойроод зун нь айлууд шавчихна. Зун намартаа идүүлчихсэн газар чинь өвөр хавартаа зутруухан л байх юм.

Төр засгаас эрчимжүүлсэн мал аж ахуй гэж их ярьдаг боллоо. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг бэ?

-Бид чинь нэгэнт нүүдэллээд ирсэн улс шүү дээ. Малчид маань хамгийн түрүүнд малынхаа таваарлаг байдлыг сайн бодолцох хэрэгтэй. Манайх л гэхэд зусаг, хонь ямаагаа хуц ухнанд тавьдаггүй. Зусаг мал чинь жилбэ муутай, дээр нь төл нь давжаа гардаг тэгэхээр нөгөө малын таваарлаг байдал чинь алдагдаж байгаа юм шүү дээ. Манайх энэ жил хуц ухнаа 20 хоног л тавьсан байгаа. Эрчимжихээсээ өмнө таваарлаг байдлаа л анхаарах хэрэгтэй дээ.

Дундговь аймгийн аврага малчин, Алдарт уяач Эрдэнэдоо сардаа 1 сая 400 мянган төгрөгний тэтгэвэр авдаг

Энэ жилийн өвөлжилт хаваржилтын хэр байх бол... Хашир малчид нэг багцаа харсан байдаг даа.

- 1,2 дурандсаан. Ноднин жил 11 сарын сүүлээр зээр хэнзэлсэн байхтай хөгшин бид хоёр таарсан. Ногтруу ч өндгөлсөн л байсан  Өнтэй сайхан өвөл болох нь л гэж ярилцаж байсан сайхан л өвөл болсон. Урьжинан баруун хойноос цагаан солонго татаж байгаад зүүн хойно бүдгэрсэн. Их хүйтэн жил болсон шүү. Энэ жил тэнгэр шинжих үеэр аймагтаа байж чадсангүй ээ бие өвдөөд эмнэлэг домнолгоор яваад Угтаалын уулан дээр гарсан улсууд өвөлдөө гайгүй, хавартаа жаахан зүдрүү байх нь гэж ярьж байна лээ шүү би Ернө манай нутагт хавар их зүрдүүхэн л болдог болоод байна шүү

Хөдөөдөө хүнгүй боллоо л гэх юм та энэ тал дээр ямар бодолтой явдаг бэ?

-  Сайхан сайхан малчин залуучууд байна аа. Гэхдээ тэднийг урамшуулах, сургалт семнарт суулгах, гадагш дотогшоо явуулж туршилга судлуулах хэрэгтэй байна. Бас нэг хүндрэглтэй зүйл нь хороо бууц олдохгүй байлаа гэхэд ус ундгүй байх юм. Төрөөс хэдэн сайхан худаг гаргаад өгчих юм бол хэрэгтэйл байна. Малчид тордоод л аваад явжихана шүү дээ.

Монголчууд махаа гадаадад гаргаж үнэд хүргэж чадахгүй байна. Энэ олон малынхаа үр өгөөжийг хүртэж чадахгүй төв сууриан газрын улсууд нь махаа авч идэж чадахгүй байна л гэх юм ...

 -  За гадагшаа гаргахгүй биш гаргаж байна. Хоныг амьдаар нь шарж байна, адууг унагаж байгаад сэрээ шиг юмаар сүлбэж алж байна. Үүнийг хараад мань байтугай мал мэдэхгүй хотын хүүхэд хүртэл эмзэглэж байна. Ямар ч хяналт алга. Махнаас гадна сая ноолуурын тухай нилээд яригдлаа гадагшаа гаргахгүй, дотооддоо боловсруулна аа гэж байна. Өндөр үнээр авч чадахгүй бол, малчдад хэцүү л дээ хавар ноолуур, намар махаар л хэдэн төгрөг олж байна.  За манайд ноос боловсруулах үйлдвэр нээгдсэн одоо ажиллахгүй байна. Нэхий үнэгүй байна. Тэрийг боловсруулаад маньдаа зар тэгээд мах авах мөнгөө олох боломж байна шүү дээ.

Төв суурин газруудад ажилгүй залуус их олон байх юм ажлын байрыг нэмэгдүүлэх дээр ямар арга хэмжээ авбал дээр юм бол ...

-Тийм сумын төвд ажил хийх хүн олдохгүй байна гэж саяхан нэг хурал дээр сумын удирдлагууд ярьж байхыг нь сонослоо. Аргагүй ш дээ 200-300 цаасны төлөө махаа барж ажиллах хүн байхгүй ш дээ. Харин цалинг нь хангалттай сайн өгөөд ажиллуулах хэрэгтэй. Тэгэж байж тэр хүн сайн ажиллаж, сайхан амьдрана шүү дээ. Тэр хирээрээ нөгөө байгууллагын ашиг орлого, нэр хүнд нь нэмэгдэнэ дээ.

Банкууд малчны хадгаламжын хүүг нилээн өндөр тавсан харагддаг. Малчид маань хир хуримтлалтай байгаа бол...- За мэдээж хавар намартаа олсон хэдэн төгрөгөө хадгалж л байх юм. Отор нүүдэл, хэдэн хүүхдийн сургууль соёлын төлбөр, зардал гээд хадгалж байна аа. За аймаг хотод их байр сав авч байна. Зээл ч авч л байна. Малчдад тэр дундаа залуу малчдад зориулсан орон сууц хэрэгтэй байна. Зүгээр авахгүй шүү дээ орлогыг нь харж байгаад өгөх хэрэгтэй. Отор нүүдлээр явах үед нь  хүүхдүүд нь дулаан байр, тохитой сууцанд байж байвал санаа амар шүү дээ. Тэр нь улирлын чанартай түрээсийн байр байсан ч л болно.

Залуу малчдад ернө юу гэж сургаж байна? 

- 500 гаруй адуу туучихаад, хонио мотоциклоор хөөж яваа залуутай таарах л юм. Тэр болгонд л хэлж ярьж байдаг даа. Саяхан Дэлгэр цогт сумын нэг малчитай таарлаа тэндний сум малчдын сан гэдэг зүйлийг бий болгосон байна. Тэгээд түрүүнд миний яриад байсан залуу малчдыг сургалт семинарт явуулах, туршлага судалах ажлуудын зардалыг нөгөө сангаасаа шийддэг юм байна. Одоо ч залуучуудад энийг л их ярьж байна. 

 Дундговь аймгийн аврага малчин, Алдарт уяач Эрдэнэдоо сардаа 1 сая 400 мянган төгрөгний тэтгэвэр авдаг


Малчдын тэтгэвэрийн насыг наашлуулсан шүү дээ. Та ернө тэтэгэвэр хэдийг авч байна. Танай сарын орлого ?рнө ойролцоогоор хэд байна?

1 сая 400 мянга хавьцаа л авдаг, хөгшин бас тийм хэмжээний авч байгаа. Бид хоёр сайн дурын даатгал гэж байхад сардаа 300-400 мянган төгргийг Нийгмийн даатгалд тушаадаг байлаа. Энэ жишгийг маань сум орон нутгийн удирдлагууд сайн жишээ болгон ярьдаг гэсэн шүү. Ернө нийгмийн даатгал чинь ганцхан тэтгэвэр тэтгэмж ч биш эрүүл мэндний үзлэг шинжилгээ гээд олон зүйлийг хөнгөвчилдөг хэрэгтэй зүйл гэдгийг залуучуудад сайн ойлгуулах л хэрэтэгтэй  байгаа юм. Социализмын үед чинь бод мал 25, бог мал 75 тай байдаг байлаа ш дээ. Одоо мал өсөөд наяад үхэр, гучаад тэмээ, нийлээд мянга жаахан гаран л малтай байна даа. Тэднийхээ үр шимийг хүртэчхэнэ болж л байна даа.

Урилгыг маань хүлээн авч зочиноор оролцосонд баярлалаа.

- Зүгээр дээ хүү минь үг нь мэргэн, үзэг нь хурц байг ээ

Баярлалаа. 

 

    

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.