|
Видео

Шинэ мэдээ

Хайртай хүн маань аавтай маань чацуу

Би 25 настай харин миний хайртай хүн маань 50 настай, бараг аавтай маань чацуу. Хамгийн гол нь бид хайр сэтгэлээр учирсан хүмүүс. Тэр миний мөрөөддөг байсантай яг л адилхан хүн. Түүнд элдэв муу зуршил, байхгүй дээр нь халамжтай, намайг ойлгож чаддаг. Бас намайг юугаар ч дутаадаггүй.

 

 

Гэтэл гол асуудал бид хоёрын наснаас гадна түүний хүүхдүүд болох гээд байна. Нөхрийн маань хүүхдүүд надаас 3, 4 насаар л дүү. Бид гэрлэнэ гэдэг ч гэрийнхэн, найзууд гээд олон хүний дургүйцэлтэй тулгарна гэдгээ мэдэж байна. Одоо сална гэдэг хэцүүхэн л байна, дээрээс нь тэр нэлээн хартай. Би яавал дээр вэ?

Сэтгэлзүйч:

Хайр сэтгэлээ олно гэдэг маш чухал. Хайр сэтгэлд насны зөрүү байдаггүй гэдэг ч чамд гэж зөвлөхөд гэрлэх гэж тэгтлээ яарсны хэрэггүй. Хайртай хүн чинь танаас хүүхэд шаардаагүй бол заавал гэрлэх гэж яарахгүйгээр байдлыг харж бай. Гэр бүлийнхэн чинь мэдээж эсэргүүцэх байх. Ямар ч эцэг эх залуу сайхан охиноо хөгшин хүнтэй гэрлээсэй гэж хүсдэггүй.

Та өмнө нь хүнд ингэж дурлаж байсан уу гэж асуумаар байна. Тийм бол хэдэн настай хүнд дурлаж байсан бэ? Тэр хүний юу нь сайхан байсан бас юунаас болж салж ийм сонголт хийснээ тунгааж бодоорой. Хэрэв дурлаж байгаагүй бол заавал яагаад ийм олон насны зөрүүтэй, хартай хүнтэй гэрлэнэ гэж. Гэрлэлт бол хүний амьдралын хамгийн сайхан дурсамж байх ёстой. Та энэ хүнийг хэзээ ч хэний ч өмнө миний нөхөр гэж хэлэхдээ эргэлзэхгүй, нүүр бардам байж чадахгүй гэж бодож байвал ийм шийдвэр гаргах хэрэггүй дээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler