![]() |
Видео
Шинэ мэдээ
“Стандарт хүнс” ХХК-ий “Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татан авалт хийжээ
Хяналт шалгалтаар "Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.
Иймд "Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |
