|
Видео

Шинэ мэдээ

Барс захад хугацаа нь дууссан майонез худалдаалж байжээ

Барс захад хугацаа нь дууссан майонез худалдаалж байжээ

 


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Барс-1" худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад "Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэний П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авч мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд иргэдийг худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.


Х.Хулан
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler